ӨРӨӨНИЙ САРУУЛ, ТОХИЛОГ БАЙДЛЫГ ХӨШИГ ШИЙДДЭГ

2016-04-11  

Ажил хоёр дахь гэр

Хүн амьдралынхаа ихэнх хугацааг орондоо үлдсэн хугацааны ихэнхийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Хоногийн 24 цагийн 7-8 цагийг нь унтаж өнгөрөөдөг учраас бид унтлагын ороо тав тухтай байхад ихэд анхаардаг. Илүү цагаар ажилладаг хүмүүсийн хувьд 8 ч биш, заримдаа 10 гаруй цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг учраас ажил нь мөн тав тухтай байх учиртай. Ажил бол хүний хоёр дахь гэр гэдэг шүү дээ. Үүний тулд орчин үеийн интерьер, дизайны чиг хандлага ажлын өрөөг аль болох гэрийн хэв маяг руу ойртуулсаар байна. 

Хөшиг маш чухал

Өрөөний зохион байгуулалт юуны өмнө эрүүл байх учиртай. Цэвэр агаар, нарны тусгалыг өрөөнд оруулах нь байгалийн энергийг нэвтрүүлэх гол арга. Тиймээс  цонх болон хөшиг ямар байх вэ гэдгээ зөв шийдэх нь чухал. Юуны өмнө хөшигнөөс эхэлье. Хөшигний өнгөө зөв сонгож, материал, төрлөө зөв ашиглаж чадах юм бол  өрөө тасалгаа загварлаг, зохилдлогоотой, эмх цэгцтэй, нүдэнд дулаан, эрүүл, саруулхан байх нөхцөл бүрдэнэ. Ажлын өрөөний хөшгийг цагаан, цайвар өнгөөр сонгоход илүү уужим, цэлгэр зайтай харагддаг. Мөн өрөөний хөшгийг тод өнгөний шийдлээр сонговол ажлын өрөөний ширээ, сандлын өнгийг бүтээлч байдлаар маш сайн зохицуулах талтай. 

Туузан хөшиг

Сүүлийн үед трэнд болоод байгаа туузан хөшиг цэвэрлэхэд хялбар өөр дээрээ тоос цуглуулж нян бактери үүсгэдэггүй сайн талтай. Туузан хөшиг дээрээс доош унжих олон тооны туузнаас бүрддэг учраас загварлаг ямар ч өрөөнд зохицдог. Материалын болон хэмжээний маш өргөн сонголттой байдаг учраас хүссэнээрээ захиалж болдог онцлогтой. Томоохон хэмжээтэй цонхонд хөшиг сонгох гэж байгаа бол хамгийн зөв сонголт нь туузан хөшиг юм.

Хуйлдаг хөшиг

Буулгах байдлаар хагас бүтэн байдлаар татаж нарны гэрлийг хүссэнээрээ оруулж болдог давуу талтай. Гараар дээш доош болгох, гараар доош болгож, автоматаар дээш хураах, алсын удирлагаар ажиллуулах бүрэн автомат гэх зэргээр тохируулан ажиллуулж болно.

Хаана ч, ямар ч өрөө тасалгааны тохижилттой зохицож чаддаг чанартай, хөнгөн хөшиг. Материалын сонголт ихтэй тул хүссэн шийдлээрээ захиалж дуудлагаар суурилуулах бүрэн боломжтой байдаг. 

Жалюз

Энэ төрлийн хөшиг нь модон, хулдаасан, хөнгөн цагаан зэрэг материалтай. Жалюз нь овор хэмжээ багатай, өвөрмөц загвартай. Жалюзан хөшиг нарны гэрлийн шууд тусгалыг хаах боловч үзэгдэх орчныг хаадаггүйгээрээ өвөрмөц шийдэлтэй юм. Жалюзан хөшгөөр өрөөнд орох гэрлийн тусгалыг хүссэнээр өөрчлөх боломжтой.

Зөвлөгөөг “ЭЙ ЖИ ӨҮ” дэлгүүрээс хүргэв. Орчин үеийн оффисийн бүх төрлийн чанартай хөшгийг дуудлагаар ирэн хэмжээг нь авч, загварыг нь сонгуулан хийж суурилуулдаг үйлчилгээг “ЭЙ ЖИ ӨҮ” компани “Билэг” Их дэлгүүрийн B1 салбар болон 100 айлын “ATLAS” дэлгүүр 2 давхарт B-8 тоот хөшиг борлуулах цэгээрээ болон 9111-2424 дуудлагын утсаараа хийж үйлчилж байгаа юм байна.

 

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энгийн ойлгомжтой зөвлөгөө байна. Та бүхэнд баярлалаа 2016-04-11
ҮЛЭМЖ:байр орон сууцны айлуудын хөшигний трендийн талаар оруулж болох уу 2016-04-11
saruul:oilgomjtoi boljee ajliinha hushigiig arai aytaihan gegeeleg bl****or yum bn 2016-04-11
MGL:tuuzan hushig n ih djguim bn 2016-04-11
гэрэлт-од:ajliin uruunii ay tuhtai baidaliin talaar bs ungunii songoltiin talaar medeelel oruulj uguurei 2016-04-11
боогий:хөшигөө солих цаг болжээ 2016-04-11
туяа:гоё юм бна 2016-11-22
zochin:balkonii haalgtai tsonhond yaj hiih vee 2016-12-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?