“МАЛЫГ ЯЛГАН ТЭМДЭГЛЭХ, БҮРТГЭЛЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2019-07-09  
 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх”, “Мэдээллийн технологийн шинэлэг шийдлээр хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний үр ашиг, мөрдөн мөшгөх тогтолцоог сайжруулах”-төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн баримт бичигт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар гарын үсэг зурлаа.

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх төсөл”-ийн хүрээнд бог болон бод малын гарал үүсэл, шилжилт хөдөлгөөн, үржил селекци, эрүүл мэндийн мэдээллийг бүртгэх, хянах үндэсний хэмжээний мэдээллийн системийг хөгжүүлж нэвтрүүлэх бол “Мэдээллийн технологийн шинэлэг шийдлээр хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний үр ашиг, мөрдөн мөшгөх тогтолцоог сайжруулах төсөл”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох мөрдөн мөшгөх тогтолцоог блокчейн технологиор дамжуулан бүртгэх, хянах боломжийг судлан турших юм.

 “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх” төсөл ”Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга, Баянгол, Гучин ус зэрэг 4 суманд хэрэгжүүлэх бөгөөд нийт 190,0 мянган малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулан орон нутгийн махны үйлдвэртэй хамтран 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Мал, малын гаралтай бүтээгдэхүүний нөөц, хангамж, чиг хандлагыг тодорхойлох, тэдгээрийн чанар аюулгүй байдалд бүртгэлээр дамжуулан хяналт тавих боломж бүрдэнэ.

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, малын эрүүл мэндийн хяналтыг сайжруулах, экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилготой юм. Эдгээр төсөл нь буцалтгүй тусламжийн техник туслалцааны төсөл юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УЛСЫН ХЭМЖЭЭНД 16,5 САЯ.МКВ ТАЛБАЙД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙВ
47 АЖ АХУЙ НЭГЖИЙН ТӨСӨЛ 13,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖААНЫ БАНКААР ДАМЖИН САНХҮҮЖИГДЭХ САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА
МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС Ц.БОЛОРЧУЛУУНД ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ, ЦОМ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН ТӨРИЙН БОЛОН САЛБАРЫН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХОККАЙДО МУЖИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ
МУ-ЫН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХОККАЙДО МУЖИД ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА
ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА
АДУУНЫ ШИР, ДЭЛ, СҮҮЛИЙГ ДОТООДЫН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД НИЙЛҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ШҮЛХИЙН ХЯНАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН XXII УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХВАН КЮҮ СҮК ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?