47 АЖ АХУЙ НЭГЖИЙН ТӨСӨЛ 13,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖААНЫ БАНКААР ДАМЖИН САНХҮҮЖИГДЭХ САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

2019-07-18  
 

        Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах үйл ажиллагаа өнгөрсөн зургадугаар сарын 10-нд дууссан. Зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны банкаар дамжуулан зээлдүүлэх төслийн сонгон шалгаруулалтын урьдчилсан судалгааны шат дуусаж, өнөөдөр /2019.07.18/ Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал болж байна.Төсөл сонгон шалгаруулах хороо нь хорооны  дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй.  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах  журамд зааснаар уг бүрэлдэхүүнд холбогдох албаны 3 төлөөллөөс гадна МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл НҮТББ, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн ТББ гэсэн төрийн бус байгууллагын 4 төлөөлөл оролцож байна.

Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулахаар Хорооны хуралдааныг youtube channel-р энд дарж үзнэ үү шууд live дамжуулан мөн хорооны хуралдааныг ЖДҮХСангаас олон нийтэд зориулан бэлтгэсэн  мэдээллийн төвд  шууд үзэх, санал бодлоо хуваалцах боломжоор хангаж, тухайн төсөл ирүүлэгч өөрсдийн хэрэгжүүлэх төслийг танилцуулах олон талын боломжийг олгон зохион байгуулж байна.

        Энэ шатанд нийт 47 аж ахуйн нэгжийн төсөл 13,5 тэрбум төгрөгийн арилжааны банкаар дамжин санхүүжигдэх санхүүжилтийн төлөө өрсөлдөж байна.

Төслийн зээл  ХААН, Хас, Төрийн банкуудаар олгогдоно. ХХААХҮЯ эдгээр банкуудтай зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар хэлэлцээ хийж байна .

          Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1,411 иргэн аж ахуй нэгжүүдээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ЖДҮХСанд ирүүлснээс эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуур хангагдсан 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн 2-р шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжээд байна /376 аж ахуйн нэгж, 158 иргэн/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын дагуу арилжааны банкаар дамжуулан олгох 300.0 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээлийн багцад хүсэлт ирүүлж, иж бүрдлийн шаардлага хангасан 65 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг урьдчилсан шатанд судалж 70-аас дээш оноо авсан  нийт 47 төслийн 35.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт Төсөл сонгон шалгаруулах хорооны шатанд шилжсэн юм.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:төслийн шалгаруулалт ил тод гэсэн нэрийн дор сүр дуулиантай явагдсан боловч харамсалтай нь маш нууцлагдмал 16 компани 1.0 тэрбумаар хувааж шалгарсан төслийн шалгаруулалт болж өнгөрсөн өнөө л хэдэн дарга сайдын ждү ийн дарга нарын хамаарал бүхий компани шалгарсан үүнийг шалгах хэрэгтэй УЛААНБААТАРТ СУУРЬШСАН ХАН УУЛ ХАТАН ТУУЛИЙГ ХОРТОЙ БОДИСООР БОХИРДУУЛСАН ХЭДЭН АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХОТООС ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ НЭМЭЭД 2 КОМПАНИД ЭНЭ ТӨСЛӨӨС 2.0 ТЭРБУМЫГ ОЛГОЛОО 2019-07-23
ЗОЧИН :МОНГОЛЧУУД ДААН Ч НОМХОН ХҮЛЦЭНГҮЙ ЮМ ДАА 2019-07-23
зочин:ШАЛГАРСАН ГЭЭД БАЙГАА 47 компанийг сайн хошгоруулаа Хошгорсон компаниихан одоо чив чимээгүй нүхэн дотроо хошгирч байх шиг өрөвдөлтэй монголчуудаа гэж ... 2019-07-23
зочин :шалгаруулалт хийсэн оноо өгсөн хорооныхон олон сайхан үйлс бүтээх гэсэн компани түүний ард амьжиргаагаа залгуулах гэсэн олон сайхан ажилчин ангийг 5 минутанд сонсож оноо өгч амьдралыг нь зогсоож чадлаа та нарын үйлс бүтэх боловуу нүгэл нь нэг өдөр нүдээр чинь гарах вий дээ Хорооны гишүүд мянган өдөр боол байснаас нэг өдөр хаан болж үз гэдэг шиг л тэр өдөр та нар ямар аймаар том зантай эхэмсэг эрхэмсэг байв а аа өнөөдөр та нар ямар бна гэж ауумаар ч юм шиг ээ 2019-07-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?