“ХАНБОГТ КАШИМЕР” ХХК СҮЛЖМЭЛ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДЛАА

2019-08-12  
 

Монгол Улсын Засгийн газраас “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тодруулбал “Ноолуур” хөтөлбөрт хамрагдсан “Ханбогд кашимер” ХХК-ийн Сүлжмэлийн үйлдвэр өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Ингэснээр 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, нийт 500 гаруй ажилтантай болж байна. Тус үйлдвэр өмнө нь ноос ноолуур угаах, самнах үйл ажиллагааг эрхэлдэг байсан бол одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо.

“Ханбогд кашимер” ХХК нь сүлжмэл бүтээгдэхүүнээ Европ, Америкийн зах зээлд экспортлох төлөвлөгөөтэй Герман, Итали, Монголын дизайнеруудтай хамтран ажиллаж байна.

Тус компаний үйлдвэрийн нээлт өнөөдөр болж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, ХөҮХБЗГ-ын дарга Б.Батхүү, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцлоо. 

“Ханбогд кашимер” ХХК  12 аймагт Түүхий эд бэлтгэлийн өөрийн төлөөлөгчтэй, Монгол улсын түүхий ноолуурын зах зээл дээр 20 жил ажилласан баялаг туршлагатай, анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ 70 хувь нь европийн зах зээлрүү экспортолдог байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ЦАХИМ ХАА-н СТРАТЕГИЙН БИЧИГ БАРИМТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
ХХААХҮЯ, МҮХАҮТ, МИШЭЭЛ ЭКСПО ХХК, МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
"ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ БАГЛАА, БООДОЛ БА БРЕНДИНГ-МАРКЕТИНГ" ОУ-ын СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж. САУЛЕ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАДЛАН БЭЛТГЭЛТЭЙ ТАНИЛЦАВ
339 ЦААТАН БАРУУН, ЗҮҮН ТАЙГАД АМЬДАРЧ 2396 ЦАА МАЛЛАЖ БАЙНА
“ЦААТНЫ НААДАМ - 2000 ЦААНЫ БАЯР” БОЛЛОО
70-ААС ДЭЭШ ОНООНЫ БОСГО ДАВСАН 59 ТӨСӨЛ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ХУРЛААР ОРЖ БАЙНА
“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” 3 ДАХЬ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?