ХЯТАДАД ХАЧИГААР ДАМЖДАГ ВИРУС ИЛЭРЧЭЭ

2020-08-06  

 

БНХАУ-д хачигаар дамждаг шинэ төрлийн вирус гарчээ. Уг вирусээр 60 гаруй хүн халдварлаж, 7 хүн нас барсан байна.

Хэвлэлүүдэд мэдээлснээр, БНХАУ-ын зүүн нутгийн Зянсу мужид 37 хүн, Аньхуй мужид 23 хүн халдвар авчээ.

Зянсу мужийн нийслэл Нанжин хотын оршин суугч Ван гэгч эмэгтэй ийм халдвар авч, халуурч ханиалгах шинж тэмдэг илэрсэн байна. Үүнээс гадна түүний цусан дахь ялтасын хэмжээ, цагаан эсийн тоо буурсан байсныг эмч нар тогтоожээ. Ван сарын турш эмчилгээ хийлгэж эмнэлгээс гарсан хэдий ч уг вирусний улмаас 7 хүн нас бараад байгаа ажээ.

Вирус судлаачдын хэлснээр уг вирус яг ч шинэ виурс биш бөгөөд тэд 2011 онд вирусний өвчин үүсгэгчийг ялган авсан нь “Bunya” вирусний төрөлтэй хамааралтай болох нь тогтоогдсон байна.

Жэжян их сургуулийн харьяа эмнэлгийн эмч Шэнь Жифангийн хэлснээр, энэ вирус хүний цус эсвэл салстаар дамжин хүнээс хүнд халдах боломжтой ажээ. Гэвч вирус халдварлах гол зам нь хачиганд хазуулах тул иргэд сонор сэрэмжтэй байснаар халдвараас сэргийлэх боломжтой гэж эмч нар зөвлөжээ.
 

ЭХ СУРВАЛЖ: GLOBALTIMES

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?