ЯНЖМАА( Эмч) : УРГАМЛЫН ХАРШИЛТАЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЭНГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2020-08-14  
Зун намрын цагаар ургамлын харшил хөдөлдөг. Болж өгвөл харшил эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх эмчилгээг хийлгэвэл илүү үр дүнтэй байдаг. Эмнэлэг орох боломжгүй ургамлын харшилтай хүмүүст ахуйн хүрээнд мөрдвөл зохих хэд хэдэн дэглэм бий. Юуны өмнө ургамлын тоос гөвдөг цаг гэж байдаг. Өглөөний 04.00-10.00 цаг, оройн 17.00-20.00 цагийн хооронд . Энэ үеэр цонхоо онгорхой байлгавал гэрт ургамлын тоос ихээр орох магадлал өндөр. Тиймээс энэ цагуудад цонхоо хааж байх нь зөв. Аль болох ургамлын тоосонцорыг гэртээ нэвтрэхээс сэргийлэхийг хичээ. Гаднаас гэртээ орж ирэхдээ ч анхаарах зүйл бий. Өөрөөр хэлбэл гадуур хувцсанд наалдсан тоосонцор гэрт нэвтэрнэ. Түүнээс салахын тулд хувцсанд наалдсан тоосонцорыг тэр даруй цэвэрлэх ёстой. Гадуур хувцсаа сольчихоод гэрийн хувцсаа өмссөн хойно, гар, хамар, амаа сайтар угаах ёстой. Өөрөөр хэлбэл биед наалдсан ургамлын тоосонцоруудыг цэвэрлэх ёстой гэсэн үг. Гэрийн орчинд цонхоо хаасан тохиолдолд агаар шүүгчийг ашиглаж агаараа чийгшүүлж болно. Өөр нэг мөрдөх зүйл бол ургамлын харшилтай хүмүүс гэртээ аль болох цэцэг тарих, будаа, буурцагаар хийсэн дэр дэрлэх, ургамлын гаралтай эм уухаас цээрлэвэл зохино. Энэ нь харшилыг дэмждэг эд зүйлс юм. Түүнчлэн ургамлын харшилтай хүмүүс зарим хоол хүнснээс давхар харшлах магадлал өндөр. Солбилцох урвалын дагуу ургамлын харшлын оргил үе дээрээ тухайн хоол хүнсийг хэрэглэсний улмаас хоолой боож бачуурах, бүх биеэр тархмал тууралт гарах, анафилаксын шок үүсэх зэрэг хүндрэлүүд гарах эрсдэлтэй. Тийм учраас ийм төрлийн харшилтай хүмүүс дорхи хүнснээс татгалзвал зохино. Үүнд: наранцэцэгийн самар, зөгийн бал, жүрж, мандарин, тарвас, амтат гуа, айраг, гүүний саам, улаан лооль орно. Ялангуяа шарилжны харшилтай хүмүүс дээрхи хүнсний ногоог зуны хугацаанд идэхгүй байхыг хичээвэл зохино. Түүнчлэн яг ямар төрлийн ургамлын харшилтайгаа мэдээгүй тохиолдолд зуны хугацаанд жимс, түүхий ногоо, самар гэх мэт хүнсийг идэхгүй байх нь зөв гэсэн энгийн зөвлөгөөг Та бүхэндээ дуулгая.
 
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?