Хүүхдийн тархи болон сэтгэлийн хөгжил өөрт нь тохирсон, нөлөө бүхий, хайр бялхсан, тууштай эцэг эхийн хандлага дор сайн хөгждөг. Эдгээр шинж чанарууд нь эцэг эхийн, хүүхэдтэйгээ тоглох тоглоомын үед чухал үүрэг гүйцэтгэнэ. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тоглож байхдаа, түүний тоглож байхыг хараад сууж байхдаа хорвоог хүүхдийн нүдээр харах хосгүй жаргалыг эдэлдэг. Тоглож байх явцад тэдний хооронд бий болох харилцан нөлөөлөл нь ирээдүйн хязгааргүй харилцааг хөгжүүлж байдаг. Эцэг эхчүүд энэ боломжийг ашиглан хүүхэдтэйгээ улам дотно харилцааг бий болгох боломжтой.
Хүүхдийн хөгжилд, эцэг эх – хүүхдийн харилцаанд тоглоом маш чухал үүргийг гүйцэтгэж байдаг.
Тоглоом бол эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ чанартай, хайр дүүрэн, үнэтэй цагаа түүнтэй хуваалцах боломжийг олгоно. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тоглож байхдаа гадны ертөнцийг умартан, орчлонг хүүхдийн нүдээр харж, хүүхэд багачуудын хосгүй ертөнцөд түр ч болов саатаад өнгөрөх боломжийг бүрдүүлэх сайхан тоглоом зохиож тоглож байхыг мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөж байна.