ЗОВХИ ТАТАХ НЬ ЯМАР УЧИР ШАЛГААНТАЙ ВЭ?

2020-09-08  

Хүмүүс зовхи татахыг зөн совинтой холбон тайлбарладаг бол харин судлаачид эрүүл мэнд талаас нь тайлбарласан байдаг. Зовхи татахад цөөн тохиолдолд аюултай гэж үзэж эмчлэх шаардлага гардаг. Харин блефароспазм зовхи таталтын шинж тэмдэг илэрвэл тархи мэдрэлийн эмгэг үүсчээ гэж үзэж болно.

Ихэнхи тохиолдолд зовхи таталт нь өөрөө аяндаа зүгээр болчихдог. Хэрвээ зовхи татахаа болихгүй байвал үүсгэж байгаа шалтгааныг багасгах эсвэл ихэсгэх боломжтой. Зовхи таталтын гол шалтгаанууд нь стресс, ядаргаа, кафеэйнээс үүсдэг. Энгийн зовхи таталтанд та дараах аргуудыг хэрэглэж болно.

  • Бага кафейн хэрэглэх
  • Хангалттай нойр авах
  • Нүдний эргэн тойрноо хамгаалах
  • Хиймэл нулимс болон нүдний дусаалгаар арьсны хөрсийг чийглэх
  • Бүлээн жин нүдэндээ тавих

Ботокс буюу үрчлээний эсрэг тариаг зарим тохиолдол зовхины таталтанд хэрэглэдэг. Ботокс нь зовхины унжилт, таталтыг хэдэн сар хэвийн байлгана. Үүний дараа үйлчилгээ гарч та дахин ботокс тариулах шаардлага гарч болно.

Хагалгаагаар зовхины зарим булчинг авхуулах гэх мэт эмчилгээ хийлгэж болно. Физик эмчилгээ мөн үр дүнтэй арга бөгөөд нүүрний булчинг амрааж, нүүрний булчингийн ядаргааг арилгана. Амьдралын хэмнэлээ өөрчлөх нь зовхины хоргүй таталтыг эмчлэх бас нэг арга байдаг. Үүнээс гадна доорхи аргуудыг хэрэглээд үзээрэй.

  • Ардын эмчилгээ
  • Био-энергээр эмчлэх
  • Ховсдол
  • Массажанд орох
  • Шим тэжээлийн эмчилгээ
  • Сэтгэлзүйн эмчилгээ нь Тоуретийн синдромыг эмчилдэг
  • Иогаар хичээллэх болон бусад сэтгэл заслын эмчилгээ хийж, амрах, ядаргаагаа арилгах

Нүдний зовхи татах нь хүн бүрт өөр шалтгаанаас болж үүсэх учраас дур мэдэн эмчлэх хэрэггүй. Дээрхи зөвлөгөө, мэдээллийг сайтар уншаад эмчид хандах хэрэгтэй.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?