АЮУЛГҮЙ МАНИКЮР ХИЙЛГЭХЭД МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ 4 ДҮРЭМ

2020-10-12  

Сайн гоо сайхны салон гэдэг бол өндөр үнэ, сайхан тохижолт, байрлал сайтай гэдэгтээ биш чадварлаг мэргэжилтэн, чанартай үйлчилгээндээ байдаг. Зарим нэг салонд бүрэн ариутгал хийхгүй, маникюрийн хайч багажуудыг зүгээр спирттэй хөвөнгөөр арчиж байх нь бий. Гоо сайхны салон нь эмнэлэг биш учраас эрүүл мэндэд аюултай байж болно гэдгийг тоодоггүй. Халдваргүйжүүлэлтийн дүрмийг сахихад мөнгө, цаг хугацаа, хүч их шаарддаг. Бүр ажилчдаа сургана, хяналтын журнал хөтлөнө, халдваргүйжүүлэлтийн бодисыг найруулна, найруулсан өдөр хугацаагаа тэмдэглэж, зааврын дагуу хадгална гэх мэт олон шат дамжлага бүхий хариуцлагатай ажил. Гоо сайхны салон бүрт “Тоног төхөөрөмжийг ариутгах эрүүл ахуйн дүрэм”, “Лабораторийн шалгалтын бүртгэл журнал” байх ёстой байна.

 Багажийг ариутгах алхам:

  1. Халдваргүйжүүлж, ариутгахын өмнөх цэвэрлэгээ. Энэ нь тусгай ариутгах бодисонд дүрнэ гэсэн үг. Гэхдээ бүх нян устахгүй.
  2. Цэвэрлэгээ. Багажаа гаргаж ирээд усаар угаагаад сайтар хатаана.
  3. Ариутгал. Тусгай дулаанаар ариутгагч эсвэл автоклаванд ариутгана. Дулаанаар ариутгагч нь шарах шүүгээтэй ижил. 200 градус хүртэл халааж хуурай агаараар нянг устгадаг. 10-11 цаг байлгах ёстой. Автоклав илүү үр дүнтэй. Халуун агаар, уур хоёр нийлээд 30 мин дотор ариутгадаг. Гэхдээ автоклав өөрөө үнэтэй болохоор салонууд авч хэрэглэдэггүй.
  4. Зөв хадгалах. Зөв хадгалж чадахгүй бол ариутгасан үр дүн гарахгүй. Битүү хаалттай саванд эсвэл нэг удаагийн цаасан уутанд хийж хэт ягаан туяаны ариутгагчид хадгална. Багажийг таны нүдэн дээр задлах ёстой ба мастер бээлийтэй байх ёстой.

Эх сурвалж: ZMS.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?