ОХУ-Д 25 САЯ ТУН ВАКЦИН ТАРЬЖЭЭ

2021-05-25  

ОХУ-д 10 сая гаруй хүн коронавирусний вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн бол нийт 25 сая хүн вакцинд хамрагдсан байна.

Энэ тухай тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын Тахал судлалын төв хүрээлэнгийн захирал Василий Акимкин халдварт өвчний асуудлаарх Бүх Оросын XIII Конгресст оролцохдоо мэдээлжээ.

Түүний хэлснээр, одоогийн байдлаар ОХУ-д коронавирусийн нөхцөл байдал тогтвортой байгаа бөгөөд 100 мянган хүнд ногдох өвчлөлийн ерөнхий үзүүлэлтээр тус улс дэлхийн статистикт 72-рт, 100 мянган хүнд ногдох нас баралтын хэмжээгээр 60-д жагсаж байна.

ОХУ-ын бүс нутгуудад 18-аас дээш насны хүмүүсийг вакцинжуулах ажил нэгдүгээр сарын 18-наас эхэлжээ. Тус улсын иргэд "Спутник V", "Эпиваккорона" эсвэл "Ковивак" гэсэн гурван вакцинаас сонгож, үнэ төлбөргүй хийлгэх боломжтой юм.

 

Эх сурвалж: МОСКВА. /TASS

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?