ТОКИО, ОСАКАД ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

2021-05-25  

“COVID-19” цар тахлаас үүдэлтэй хямрал гүнзгийрч буйтай холбогдуулан Япон Токио болон Осакад вакцинжуулалтын аянаа эрчимжүүлж байна.

Тодруулбал, цэргүүд вакцинжуулалтын төвүүд байгуулж, эн тэргүүнд ахмад настнуудыг вакцинжуулахад анхаарч байна.  

Японд коронавирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр нийлүүлэлтийн хомсдол үүссэний улмаас

саатаж, харьцангуй хожуу эхэлсэн юм. Үүний улмаас бусад хөгжингүй орноос нэлээд хоцорч, одоогоор хүн амынх нь ердөө 1.9 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байна.

Сүүлийн үед тус улсад халдварт өвчин дахин дэгдсэний улмаас зарим эмнэлэгт эмнэлгийн ор, хиймэл амьсгалын аппарат хүрэлцээгүй болж, эрүүл мэндийн салбарын ачаалал улам нэмэгдэх болжээ.  

Одоогоор Японы дийлэнх нутаг дэвсгэрт онцгой байдлын дэглэм үйлчилж байгаа юм. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад халдварын 700 мянга гаруй тохиолдол илэрсэн бол халдварын улмаас нас барсан 12 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.

Үүний улмаас 7 дугаар сард эхлэх Токиогийн Олимпын наадмыг цуцлах асуудлаар шахалт үзүүлсээр байна.

Эрх баригчид “Moderna”-гийн вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгосноор өдөрт вакцинд хамрагдах хүний тоог Токиод 5000, Осакад 2500 болгож нэмэгдүүлэхийг зорьж байна. Улмаар ирэх 6, 7 дугаар сард энэ үзүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Үүнээс гадна 7 дугаар сарын эцэс гэхэд 65 болон түүнээс дээш насныхныг вакцинжуулж дуусгасан байна гэж эрх баригчид найдаж байгаа аж. Одоогоор энэ насны ангилалд багтсан хүмүүсийн 4.7 орчим хувь нь “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca”-гийн вакцинаас дор хаяж нэг тунг хийлгэжээ.

 
 
Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?