АНУ-ЫН МУЖ УЛСУУДЫН ТЭН ХАГАС НЬ ХҮН АМЫНХАА 50 ХУВИЙГ БҮРЭН ВАКЦИНЖУУЛЖЭЭ

2021-05-25  

АНУ-ын 25 муж улс насанд хүрсэн хүн амынхаа тэн хагасаас илүү хувийг бүрэн вакцинжуулаад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлжээ.

Мэн муж улсад хамгийн олон буюу хүн амын 62.9 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бол түүний араас Коннектикут /62.8/, Вермонт /62.7/ бичигдэж байна. Түүнчлэн Вашингтон хотын 18 болон түүнээс дээш насны оршин суугчдын 50 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.

Мөн Массачусетс, Род-Айлендэд насанд хүрсэн хүн амын 60-аас дээш хувь, Нью-Жерсид 59.1 хувь, Нью-Йоркт 56 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна. Харин Теннесси /39.3/, Арканзас /38.9/, Алабама /36.7/, Миссисипид /34.4/ бага зэрэг сул үзүүлэлттэй байна.

“CDC”-ийн мэдээллээр, улсын хэмжээнд 18 болон түүнээс дээш насны 49.6 хувь нь бүрэнд тунд, 61 хувь нь эхний тунд хамрагджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд Тусгаар тогтнолын баярын өдөр болох долоодугаар сарын 4 гэхэд хүн амынхаа 70 хувийг нэг тун вакцинд хамруулах зорилт тавиад байгаа билээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?