Италид “COVID-19”-өөр нас барагсдын тоо өнгөрсөн намрын түвшинд хүрч буурчээ.
Ням гаргийн байдлаар тус улсад коронавирусний халдвар авсны улмаас 44 хүн нас барсан байна. Энэ нь 10 дугаар сарын дунд үеэс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болжээ. Үүнээс нэг хоногийн өмнө Италийн 83 иргэн “COVID-19”-ийн улмаас нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Түүнчлэн өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо ч мөн буурч, ням гарагийн байдлаар 2949 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Италид цар тахал дэгдэснээс хойш 4.216 сая хүн халдвар авч, 126 046 өвчтөн нас барсан байна. Тус улс нас баралтын үзүүлэлтээр Европт Их Британийн дараа хоёрдугаарт, дэлхийд долоодугаарт орж байгаа юм.
Эх сурвалж: РОМ. /The Guardian/