Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн 1 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт өвчилсөн хүний тоо 33 боллоо. Үүнээс зөөвөрлөгдсөн 19, дотоодын халдварын тохиолдол 15 болж байна.
Дээрх иргэн энэ сарын 1-ний өдөр Улаанбаатар хотоос нийтийн тээврийн унаагаар зорчиж иржээ. Автобусанд 20 иргэн хамт байсан аж. Ойрын хавьтлын иргэдийг тусгаарлаж, өнөөдөр шинжилгээ хийж байна.
Халдвартай болох нь батлагдсан иргэн 5 дугаар сарын 28-ны өдөр нийслэлд PCR-ын шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарч байжээ. Харин Өлгий хотод ирсний дараа буюу цар тахлын эсрэг вакцины 2 дахь тунг тариулаад 8 дахь хоногтоо ийнхүү халдвар илэрсэн байна.