АНУ ДЭЛХИЙ ДАХИНД "PFIZER"-ИЙН 500 САЯ ТУН ВАКЦИН ХАНДИВЛАНА

2021-06-10  

 АНУ дэлхийн бусад улс орнуудад ард иргэдээ вакцинжуулахад нь хувь нэмрээ оруулах үүднээс “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакцинаас 500 сая тунг хандивлахаар болжээ.

Ерөнхийлөгч Жо Байден Английн Корнуолл гүнлэгт болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ талаар мэдэгдэнэ гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж “CNN” телевизэд мэдээлсэн байна.

Тодруулбал, АНУ 2021 онд 200 сая орчим тун, 2022 оны эхний хагаст 300 сая тун вакцин нийлүүлнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, Ж.Байдены “COVID-19”-ийн асуудал хариуцсан зөвлөх Жефф Зиентс холбогдох гэрээнүүд дээр өнгөрсөн сараас ажиллаж эхэлжээ.

Ийнхүү хандивлах вакцины бүх тунг “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилт бүхий “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан бага орлоготой 92 улс орон болон Африкийн Холбоонд нийлүүлэх ажээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?