"ФАЙЗЕР"-ЫН ХОЁР ДАХЬ ЭЭЛЖИЙН ВАКЦИНЫГ ТЭЭВЭРЛЭН АВЧИРЛАА

2021-06-24  

Монгол Улсын Засгийн газар болон Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Файзер-Comirnaty вакцины хоёр дахь ээлжийн 85 410 тунг өнөөдөр хүлээн авлаа.

МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 ачаа тээврийн нислэгээр 15 хайрцаг, 458 кг “Файзер”-ын вакциныг тусгай горимын дагуу тээвэрлэн авчирсан байна. Уг вакцины эхний 84 240 тун энэ сарын 16-нд ирсэн бөгөөд үлдсэн хэсэг нь 2021 оны хоёрдугаар хагаст ирэх юм.

Тус 2.5 сая тун вакциныг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын Хүүхдийн сан болон Япон улсын ЭСЯ гарын үсэг зурсан “Ковид-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн сан хэрэгжүүлж байна.

“Файзер”-ын вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 настай хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эх, хүнд өвчтэй иргэдийг одоогоор вакцинжуулж байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?