ОХУ-Д "СПУТНИК V" БОЛОН "ASTRAZENECA"-ГИЙН ВАКЦИНЫГ ХОСЛУУЛАН ТУРШИХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ

2021-07-28  

India approves Sputnik V coronavirus vaccine | News | DW | 12.04.2021

ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд “Спутник V” болон “Oxford-AstraZeneca”-гийн “COVID-19”-ийн вакциныг хослуулан турших зөвшөөрөл олгожээ.

“Орост гарган авсан вакциныг Их Британи-Шведийн вакцинтай хослуулан судлах бага хүрээг хамарсан туршилт явуулна” гэж ОХУ-ын Улсын эмийн бүртгэлийн газраас мэдээлсэн байна.

Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хяналтын хороо нэмэлт мэдээлэл шаардлагатай хэмээн үзэж, зөвшөөрөл олгох хугацааг хойшлуулсан юм.

Харин даваа гарагт Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан эмнэлзүйн туршилт явуулах шийдвэрийг сайшаасан байна.

Ирэх оны гуравдугаар сард дуусах судалгаанд сайн дурын 150 хүнийг хамруулж, хоёр вакцины хослол дархлааны хариу урвал хэрхэн үзүүлэхийг судална. 

Энэхүү судалгааг Москва, Санкт-Петербург хот дахь эрүүл мэндийн таван байгууламжид явуулна гэж Шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ. 

 

Эх сурвалж: МОСКВА. /Euronews/.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?