АНУ-Д ВАКЦИНД БҮРЭН ХАМРАГДСАН ХҮМҮҮСТ АМНЫ ХААЛТ ЗҮҮХИЙГ ЗӨВЛӨЖЭЭ

2021-07-28  

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ коронавирусний халдварын тархалт өндөр байгаа бүс нутгуудын вакцинд бүрэн хамрагдсан оршин суугчдад битүү орчинд байхдаа амны хаалт зүүхийг зөвлөжээ.

"CDC" хурдан халдварладаг “Дельта” хувилбар нэмж тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд ийнхүү шийдвэрлэсэн бөгөөд мягмар гаргийн байдлаар, АНУ-ын тойргуудын 46 хувь буюу бараг тэн хагас орчимд нь халдварын тархалт нэмэгдээд байна.

Тодруулбал, Арканзас, Луизиана муж улсын бүх тойрог халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсийн ангилалд орсон байна. Үүний зэрэгцээ Миссури, Миссисипи, Алабама муж улсын ихэнх тойргийг ижил ангилалд оруулжээ.

Харин "COVID-19"-ийн вакцинд хамрагдаагүй байгаа хүмүүсийн хувьд вакцины бүрэн тунг хийлгэх хүртлээ амны хаалтыг үргэлжлүүлэн зүүх шаардлагатай хэвээр байна. 

 
 
Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?