ИНДОНЕЗИД ӨДӨРТ ХАМГИЙН ОЛОН ХҮН ХАЛДВАРААР НАС БАРЖЭЭ

2021-07-28  

 Индонезид коронавирусийн халдварын улмаас өдөрт хамгийн олон хүн нас барлаа гэж тус улсын Засгийн газраас мэдэгдэв. 

Тодруулбал, улсын хэмжээнд мягмар гарагт коронавирусний халдварын 45203 тохиолдол шинээр илэрч, 2069 хүн халдвараар нас баржээ. 

Индонезид өнгөрсөн сараас халдварын тархалт хурдацтай нэмэгдэх болсонд Энэтхэгт анх бүртгэгдсэн “Дельта” хувилбар тодорхой нөлөө үзүүлсэн байна. 

ДЭМБ-ын мэдээллээр, Индонез нь даваа гаргийн байдлаар халдварын улмаас өдөрт нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт бичигдэж байна. 

Мөн нийслэл Жакарта хот тэргүүтэй халдварт нэрвэгдсэн бүс нутгуудад эмнэлгийн ачаалал ихээхэн нэмэгдээд байна. "Өнгөрсөн сараас хойш халдвар авсан 2705 хүн гэрээр болон эмнэлгийн бус орчинд эмчлүүлж байхдаа нас барсан" гэж эмч нар болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нэгэн холбоо мэдээлжээ.

Үүнтэй холбогдуулан эмнэлгийн орны хүрэлцээг сайжруулж, халдварын хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч буй иргэдэд зориулсан өөрийгөө тусгаарлах байгууламжийн тоог нэмэгдүүлэн өвчтөнүүдийн биеийн байдлыг хянана гэдгээ Засгийн газрын зүгээс мэдэгдсэн байна. 

 

Эх сурвалж: ЖАКАРТА. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?