ДЭМБ: ДЭЛХИЙ ДАЯАР ХАЛДВАРААР НАС БАРСАН ТОХИОЛДЛЫН ТОО ЭРС НЭМЭГДЛЭЭ

2021-07-29  

Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт “COVID-19” халдварын 3.8 сая тохиолдол шинээр илэрч, халдвараар нас барсан тохиолдлын тоо эрс нэмэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв.  

Тодруулбал, долоодугаар сарын 19-25-нд шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоосоо найман хувиар өсжээ. Үүнд Америк тив, Номхон далайн баруун бүсийн орнуудын тархалт ихээхэн нөлөөлсөн гэж ДЭМБ-ын долоо хоног тутмын тайланд дурдсан байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт “COVID-19”-өөр халдварласны улмаас 69 мянга гаруй хүн нас барсан нь өмнөх долоо хоногийнхоос 21 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Түүнээс хамгийн олон хүн нас барсан тохиолдол Америк тив, Зүүн Өмнөд Азийн бүсэд бүртгэгдсэн байна.

Харин Африкийн олон оронд “Дельта” хувилбар хараахан илрээгүй байгаатай холбоотойгоор тус тивийн халдварын нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд харьцангуй тогтвортой байлаа гэж ДЭМБ-ын тайланд бичжээ.

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /ECNS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?