"ДЕЛЬТА" ХУВИЛБАР ИЛЭРСЭН ОРНУУДЫН ТОО 132 БОЛЖЭЭ

2021-07-30  

Дельта против вакцины. Какие штаммы вызвали подъем третьей волны COVID-19 -  РИА Новости, 19.07.2021

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн “Дельта” хувилбар илэрсэн улс орнуудын тоо 132 боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлэв.

“Дельта” хувилбар нь ДЭМБ-ын “анхааралтай ажиглах” ангилалд орсон, “COVID-19”-ийн дөрвөн омгийн нэг юм. Энэ ангилалд орсон “Альфа” хувилбарын хувьд 182 оронд, “Бетта” хувилбар 131 оронд, “Гамма” хувилбар 81 оронд илрээд байна.

Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн судалгаагаар “COVID-19”-ийн вакцинуудын үр дүн эдгээр дөрвөн хувилбарын эсрэг буурч буй байдал ажиглагдаад байна.

“Ерөнхийд нь авч үзвэл, вакцинууд хүндээр өвчлөх, эмнэлэгт хэвтэх, нас барахаас сайн хамгаалж байгаа бол хөнгөн өвчлөхөөс сэргийлэх нөлөө нь бага байна. Тодруулбал, “AstraZeneca”-гийн “Vaxzevria”, “Moderna”-гийн “mRNA-1273”, “Pfizer/BioNTech”-ийн “Comirnaty”, “Sinovac”-ийн “CoronaVac” вакцин хүндээр өвчлөхөөс 80-аас дээш хувиар хамгаалж байна” гэж ДЭМБ-ын тайланд бичжээ.

Мөн лабораторийн хэд хэдэн судалгаагаар халдвар авсан хүн вакцины дор хаяж нэг тунг хийлгэсэн тохиолдолд гэр бүлийн гишүүдийн дунд халдвар тархах эрсдэл вакцин хийлгээгүй хүнийхтэй харьцуулахад бараг тэн хагасаар буурч буй байдал ажиглагдсан гэдгийг ДЭМБ мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоосоо найман хувиар өсөж, 3.8 сая давсан юм. Үүний зэрэгцээ тухайн долоо хоногт 69 мянга гаруй хүн халдвараар нас барсан нь долоо хоногийн өмнөхөөс 21 хувиар эрс өссөн үзүүлэлт болжээ.

ДЭМБ-ын урьдчилан таамаглаж буйгаар, “COVID-19”-ийн тохиолдол энэ эрчээрээ нэмэгдсэн хэвээр байвал халдвар авсан хүний нийт тоо ирэх хоёр долоо хоногт 200 сая давж болзошгүй байна. 

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /CGTN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?