ЯПОНД ӨДӨРТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАРЫН ТОО ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА

2021-08-03  

Японд даваа гарагт коронавирусийн халдварын 8393 тохиолдол шинээр бүртгэгдлээ гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллээ.

Тодруулбал, сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэл Токио хотод 2195, Канагава мужид 1686 халдварын тохиолдол шинээр илэрсэн байна. Энэ нь Канагавагийн хувьд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн Чиба мужид халдварын 787 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, амьсгалын аппаратанд орсон, эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа хүнд өвчтөнүүдийн тоо даваа гаргийн байдлаар 704 болж, өмнөх өдрийнхөөс 13-аар нэмэгджээ. Ингэснээр халдвар нь хүндэрсэн өвчтөнүүдийн тоо зургаадугаар сарын 21-нээс хойш анх удаа 700 давсан байна. 

 

 
Эх сурвалж: ТОКИО. /NHK/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?