БНСУ-Д КОРОНАВИРУСИЙН ХУВИЛБАРААР ХАЛДВАРЛАСАН ТОХИОЛДЛЫН ТОО 800 ДАВЖЭЭ

2021-08-04  

БНСУ-д өнгөрсөн долоо хоногт коронавирусний илүү халдвартай дөрвөн хувилбараар халдварласан 2109 тохиолдол шинээр илэрсний 1928 нь хурдан халдварладаг “Дельта” хувилбараар халдварласан байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээллээ.  

Ингэснээр коронавирусний хувилбаруудаар халдварласан нийт тохиолдлын тоо 8125-д хүрчээ. Түүнээс 4912 нь Энэтхэгт анх илэрсэн “Дельта” хувилбараар халдварласан байна. Мөн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд цаашид ийм тохиолдлын тоо улам нэмэгдэх төлөвтэй байгааг мэдээлжээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт нарийвчлан шинжилсэн сорьцуудын 67.6 хувиас нь коронавирусийн хувилбар илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Үүнээс гадна хурдан халдварладаг “Дельта плюс” хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар тус байгууллага даваа гарагт мэдэгдсэн юм. Ингэснээр БНСУ-д “Дельта плюс” хувилбарын анхны тохиолдлууд илэрчээ. Түүнчлэн тэдгээр тохиолдлын нэг нь 40-өөд насны, хилийн чанадад зорчоогүй хүн гэдгийг мэргэжилтнүүд мэдээлсэн байна.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1202 хүнээс халдвар илэрснээр өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 1200 давжээ. “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг хоёрдугаар сарын сүүлээр эхлүүлсэн БНСУ-д мягмар гаргийн байдлаар 20 сая гаруй хүн вакцинд хамрагджээ. 

 

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?