АНУ-Д ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛЫН 93 ХУВИЙГ "ДЕЛЬТА" ХУВИЛБАР ЭЗЭЛЖ БАЙНА

2021-08-05  

 АНУ-д долоодугаар сарын сүүлийн хоёр долоо хоногт шинээр бүртгэгдсэн "COVID-19" халдварын нийт тохиолдлын 93.4 хувийг “Дельта” хувилбар эзэлж байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс лхагва гарагт мэдээлжээ. 

АНУ-ын зарим муж улсад долоодугаар сарын 31-ний сүүлийн долоо хоногийн байдлаар энэхүү үзүүлэлт улам өсжээ. Тодруулбал, баруун дээд хэсгийн Айова, Канзас, Миссури, Небраска зэрэг муж улсад шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 98 гаруй хувийг “Дельта” хувилбар эзлэх болжээ.

АНУ-д тавдугаар сарын 22-нд дууссан хоёр долоо хоногийн хугацаанд “Дельта” хувилбар халдварын шинэ тохиолдлуудын гурав орчим хувиас илэрч байжээ. Үүнээс үзэхэд сүүлийн хоёр сарын хугацаанд уг хувилбарын тархалт хурдацтай өссөн нь харагдаж байна. 

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 66606 тохиолдол шинээр бүртгэгдсэнийг өмнөх долоо хоногт илэрсэн дундаж үзүүлэлттэй /40597/ харьцуулахад 64 гаруй хувиар өсжээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /VOA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?