ЗҮҮН ӨМНӨД АЗИД "ДЕЛЬТА" ХУВИЛБАРЫН УЛМААС ХАЛДВАРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД НЭМЭГДЭЖ БАЙНА

2021-08-09  

Штамм ''Дельта'' обнаружили почти 100 странах | Украинская правда

“COVID-19”-ийн хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалтын улмаас Зүүн Өмнөд Азийн орнуудад сүүлийн үед халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болжээ.

Тухайлбал, бүс нутгийн орнууд дундаа халдварын үзүүлэлтүүд хамгийн олноор нэмэгдэж буй Индонезид өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо 30-50 мянгад хүрэх болжээ. Түүнчлэн халдвараар нас барсан тохиолдлын тоо өдөрт 1500-гаас олноор нэмэгдэж, ийм тохиолдлын тоо нь 100 мянга даваад байна.

Тайландад өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо энэ сард анх удаа 20 мянга давжээ. Үүнтэй холбоотойгоор нийслэл Бангкок болон тус хотын эргэн тойрны бүсүүдэд хөл хорих гэх мэт хатуу хязгаарлалтуудыг тогтоогоод байна.

Мөн халдварын тархалтыг хяналтдаа аваад байсан Вьетнамд коронавирусний халдвар дахин тархах болжээ. Тодруулбал, улсын хэмжээнд долоодугаар сарын сүүлээс хойш өдөрт 7000-аас дээш тохиолдол шинээр илрэх болоод байна.

Зүүн Өмнөд Азийн бүсэд ийнхүү халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэж буйд хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалтаас гадна эрүүл мэндийн эмзэг тогтолцоо нь нөлөөлжээ. Шинжээчдийн мэдээлснээр, Индонез, Вьетнамд эмнэлгийн ачаалал хэдийн хэтэрч, хүндээр өвчилсөн олон хүн эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүйд хүрчээ.

Үүний зэрэгцээ вакцинжуулалтын түвшин сул байгаа нь ч мөн томоохон хүчин зүйл болж байна. Их Британийн Оксфордын их сургууль тэргүүтэй бусад судалгааны байгууллагын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудасны мэдээллээр, Индонезид вакцинд бүрэн хамрагдсан үзүүлэлт 8 хувь, Тайландад 5.9 хувь, Вьетнамд 0.8 хувьтай байна. 

 

Эх сурвалж: ЖАКАРТА. /NHK/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?