ХҮН АМ ИХТЭЙ ТОМООХОН СУМУУДАД ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БУУРАХГҮЙ БАЙНА

2021-08-12  

 Тус аймагт өнөөдөр коронавирусийн халдварын 56 тохиолдол бүртгэгдэж батлагдсан нийт тохиолдол 2307 боллоо гэж аймгийн Шуурхай штабын Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв.

 

-Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 179 хүнд PCR шинжилгээ хийхэд 44 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Харин 108 сорьцод түргэвчилсэн шинжилгээ хийж 12 хүний шинжилгээ тод эерэг гарсан байна. Өнөөдөр шинээр бүртгэгдсэн 56 тохиолдлын 31 нь Улиастай суманд, 10 нь Дөрвөлжин суманд, Тосонцэнгэл, Алдархаан, Сантмаргаз, Тэлмэн сумуудад халдварын тоо нэмэгдсэн байна. Халдварын тоо өдөр бүр нэмэгдэж байна. Ялангуяа аймгийн хүн ам ихтэй, бүсийн төв зам дайрсан томоохон сумуудад халдварын тохиолдол буурахгүй байна. Харин коронавирусний халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 46 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 1979 хүн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар 289 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хөнгөн 26 иргэн гэрийн хяналтад эмчлэгдэж байна. Завхан аймаг руу орох гарах хөдөлгөөн нээлттэй байгаа энэ үед зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал өнгөрсөн сартай харьцуулахад багассан байна. Энэ өдөр 21 тээврийн хэрэгсэл 39 зорчигчтой орж ирсэн бол 11 тээврийн хэрэгсэл 24 зорчигчтой гарсан байна. Аймгийн хэмжээнд хяналтын нийт таван цэгт өдөртөө 10 алба хаагч ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 12-оос дээш насны хүүхдүүдийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай байна гэлээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?