Н.БЕННЕТТ БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНЖУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ СУДАЛГААГАА ТҮРГЭВЧИЛЭХИЙГ УРИАЛЖЭЭ

2021-08-13  

 Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетт “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурлагаас коронавирусний вакциндаа 12-оос доош насны хүүхдүүдийг хамруулахтай холбоотой зөвшөөрөл авах үйл ажиллагаагаа түргэвчлэхийг хүсжээ.

Талууд пүрэв гарагт утсаар ярих үеэр А.Бурла, “Хүүхдүүдийг вакцинжуулахтай холбоотой судалгааг ихээхэн ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлээд, манай мэргэжилтнүүд судалгааны үйл явцыг түргэвчлэхийн тулд чадах бүхнээ хийж байна” хэмээн хэлснийг Н.Беннеттийн ажлын албанаас уламжилжээ.

Н.Беннетт, А.Бурла нар мөн Израилд 60-аас дээш насны хүмүүст гурав дахь тун вакциныг тарьж буй талаар хэлэлцжээ. Энэ сарын эхээр Израил нь “Pfizer”-ийн вакцины гурав дахь тунг тариулахыг 60-аас дээш насны иргэддээ санал болгосон дэлхийн анхны улс болсон юм.

Нийт есөн гаруй хүн амтай тус улсын хүн амын 58 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсаны дийлэнх нь “Pfizer”-ийн вакцин хийлгэсэн байна. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 5946 тохиолдол илэрч, 421 хүний биеийн байдал хүнд байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдээлжээ.

Израилын Засгийн газрын хувьд вакцинжуулалтын түвшин нэмэгдсэнээр дахин хөл хорио тогтоохоос зайлсхийхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж буйгаа илэрхийлсээр ирсэн юм. 

 

Эх сурвалж: ЙЕРУСАЛИМ. /The Times of Israel/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?