"ДЕЛЬТА" ХУВИЛБАР ТАРХСАН ОРНУУДЫН ТОО 163 БОЛЖЭЭ

2021-08-25  

 Коронавирусийн “Дельта” хувилбар тархсан улс орон, нутаг дэвсгэрийн тоо долоо хоногийн дотор 148-аас 163 болж нэмэгдлээ гэж ДЭМБ мэдээлжээ.

Үүнээс гадна, "Альфа", "бета", "гамма" хувилбаруудын тархсан орнуудын тоо мөн нэмэгдсэн тухай мэдээлсэн байна

"“SARS-CoV-2" вирусийн шинэ хувилбаруудыг илрүүлэх хүчин чармайлт үндэсний хэмжээнд болон үндэстэн дамнан эрчимжиж байгаатай холбоотойгоор “санаа зовоосон” гэх ангилалд багтсан хувилбарууд илэрсэн талаар мэдээлж буй улс орон, нутаг дэвсгэрийн тоо нэмэгдэж байна” гэж халдварын нөхцөл байдлын талаарх ДЭМБ-ын долоо хоног тутмын тойм мэдээнд дурджээ. Түүнчлэн коронавирусний шинэ омгууд үүсэж байгаа нь "нийгмийн эрүүл мэндийн салбарын болон, нийгмийн арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлэх нь чухал болохыг, мөн “SARS-CoV-2” вирусээс сэргийлэх вакцинжуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна" гэж цохон тэмдэглэсэн байна.

"Альфа", "бета", "гамма", "дельта" хувилбаруудыг шинжээчид “санаа зовоосон” хувилбаруудын ангилалд оруулсан юм. ДЭМБ-ын мэдээлснээр, 2020 оны есдүгээр сард Их Британид анх илэрсэн “альфа” хувилбар тархсан орнуудын тоо долоо хоногийн дотор хоёроор нэмэгдэж, 192 болжээ.  Өнгөрсөн оны наймдугаар сард ӨАБНУ-д илрүүлсэн “бета” хувилбар долоо хоногийн өмнөхөөс гурваар нэмэгдэж, 141 улс оронд тархсан байна. Есдүгээр сард Бразилд анх бүртгэгдсэн “гамма” омог 86 улс оронд бүртгэгдсэн бөгөөд энэ нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад дөрвөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин бусад хувилбараасаа илүү халдвартай “дельта” хувилбар тархсан улс орнуудын тоо долоо хоногийн дотор 15-аар нэмэгдэж, 163 болжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр, наймдугаар сарын 24-ний байдлаар коронавирусний халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 212 357 898 болж, 4 439 843 хүн нас барсан байна.

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?