ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР 4.4 САЯ ОРЧИМ ХҮН ХАЛДВАР АВЧЭЭ

2021-09-01  

Дэлхий даяар долоо хоногийн дотор 4.4 сая орчим хүн коронавирусний халдвар авч, 67 мянга гаруй хүн нас баржээ.

Долоо хоногийн дотор шинээр халдвар авсан хүний ​​тоо өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 4 хувиар, нас баралтын үзүүлэлт 2 хувиар буурлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ халдварын байдлын талаарх долоо хоног тутмын тойм мэдээнд дурдсан байна. 

Энэ сарын 23-29-ний хооронд дэлхий даяар 4 395 748 шинэ тохиолдол илэрч, 67 388 хүн нас барсан байна. Наймдугаар сарын 29-ний байдлаар халдвар авсан нийт хүний тоо 215 714 824-т хүрсэн бол нас барсан тохиолдлын тоо 4 395 748 болжээ.

Европт долоо хоногийн дотор 1.17 сая гаруй хүн халдвар авч, 12 мянга гаруй хүн нас баржээ. Америк тивд 1.4 сая гаруй шинэ тохиолдол илэрч, 22 мянга гаруй хүн нас барсан бол Зүүн Өмнөд Азид халдварын 596 мянга гаруй тохиолдол илэрч, 14 мянга гаруй хүн энджээ. Долоо хоногт халдварын хамгийн олон буюу 938 014 шинэ тохиолдол АНУ-д бүртгэгдсэн байна. Тус улсын дараа Энэтхэг (270 796), Иран (254 753), Их Британи (237 556), Бразил (175 807) улсууд оржээ.

ДЭМБ -ын мэдээнд дурдсанаар, 2020 оны 10 дугаар сард Энэтхэгт анх илэрсэн коронавирусний илүү халдвартай “Дельта” хувилбар бүртгэгдсэн улс орнуудын тоо 163 -аас 170 болж нэмэгдсэн байна.

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?