БНХАУ даваа гаргийн байдлаар 2.11 тэрбум гаруй тун вакцин тарьсан гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.
“Хятадын 1.09 тэрбум гаруй хүн буюу нийт хүн амын 77.6 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн бол 969.7 сая гаруй хүн коронавирусний вакцины хоёр дахь тунгаа хийлгээд байна” гэж тус хорооны Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх албаны дэд дарга У Лянъю хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Түүнчлэн 162.3 сая орчим тун вакциныг 12-17 насныханд хийснийг онцолсон байна.
У Лянъю иргэдийг сайн дурын үндсэн дээр вакцин хийлгэхийг зөвлөсөн бөгөөд вакцинд хамрагдаагүй хүмүүсийг олон нийтийн газраар үйлчлүүлэхийг хориглож, хязгаарласан гэх мэт зүй бус үйлдлийг засч залруулахыг орон нутгийн зарим удирдлагуудад уриалжээ.
Эх сурвалж: БЭЭЖИН. /Xinhua/