Роналдог багтаа авахын тулд МЮ олон зохицуулалт хийсэн байна. Хамгийн гол зохицуулалт нь түүний гэсэн "7" дугаар. Роналдогийн анхны дугаар нь-28. Тэр энэ дугаартай Спортинг багт тоглож байсан түүхтэй. Харин 2003-2009 онуудад Манчестер Юнайтед багт "7" дугаартай анх тоглосон байдаг. Дараа нь "Реал Мадрид" багт шилжиж, Раулийн "7" номерийг автлаа нэг жил орчим " 9" дугаарын өмсгөлтэй талбай дээр гарсан.
Раулийг Германы Шальке баг руу шилжсэнээс хойш өнөөг хүртэл тэрбээр "7" дугаараас салаагүй. Харин Манчестер Юнайтед багт түүнийг буцаж ирсэнтэй холбогдуулан Уругвай довтлогч Кавани Элинсон буулт хийж, "7" дугаарыг нь Роналдод эргүүлэн өгчээ.
Надад "7" дугаарыг өгнө гэж би найдаж байсангүй. Шахах ч боломж байхгүй. Учир нь Кавани шигшээ багтаа "7" дугаартай тоглодог. Гэхдээ буулт хийсэн багийн анддаа талархлаа гэж Кристиано Роналдо BBC спортод ярилцага өгөхдөө хэлсэн байна.
Э.ЛХАГВАСҮРЭН