АНУ-Д ӨДӨРТ НЭГ САЯ ОРЧИМ ХҮНД НЭМЭТЛ ТУН ТАРЬЖ БАЙНА

2021-12-10  

 АНУ коронавирусний халдвараас сэргийлэх дархлаажуулалтад ахиц дэвшил гаргаж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт мэдэгджээ.

Түүний мэдэгдсэнээр, тус улсад өдөрт нэг сая орчим хүн нэмэлт тун тариулж байна.

“Одоогийн байдлаар 50 сая хүн нэмэлт тунг хэдийнээ хийлгээд байна. Бид асар хурдацтай урагшилж байна. Өдөрт нэг сая орчим хүн дахин вакцинжуулалтад хамрагдаж байна. Америк ахиц дэвшил гаргаж байна. АНУ-д дэлхийн бусад улс орноос илүү олон хүүхэд вакцинд хамрагдсан. Бидний өмнө маш их ажил байгаа ч бид даван туулах болно" гэж тэрбээр Цагаан ордны цар тахалтай тэмцэх мэргэжилтнүүдийн багтай хийсэн уулзалтын үеэр хэлжээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?