КОВИД-19 ИЙН НИЙТ ТОХИОЛДЛЫН 60 ХУВЬ НЬ НИЙСЛЭЛД, 40 ХУВЬ НЬ ОРОН НУТАГТ БҮРТГЭГДЭЖ БАЙНА

2022-01-28  

 Коронавируст халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 60 хувь нь нийслэлд, 40 хувь нь орон нутагт бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад орон нутаг дахь тохиолдлын тооны хувь ихэсжээ. Ялангуяа Дорноговь, Завхан, Өмнөговь аймагт халдварын тохиолдлын тоо хамгийн ихээр нэмэгдэж байгаа аж.

Оны өмнө PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь 4-5 хувь байсан бол энэ долоо хоногт 30 хувьд хүрчээ.

Омикрон буюу 4 дүгээр давалгааны үед эерэг илрэх хувь 30 хувьд хүрсэн байна. Харин гуравдугаар буюу дельта давалгааны үед 33 хувьд хүрч байжээ.

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?