ОМИКРОНООС МАСК ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ ...

2022-02-03  

No description available.

Маск зүүгээд нэмэргүй аж. Учир нь омикрон нь нүдээр дамжин биед нэвтрэх боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд нотолж байна. Эмч нарын тогтоосноор, SARS-CoV-2 шинэ төрлийн коронавирусын халдвар авсан хүмүүсийн олонх нь коньюнктивиттэй байжээ. Коньюнктивит нь нүдний алимны гадаргуу болон зовхины дотор талыг бүрхсэн тунгалаг салст бүрхэвчийн үрэвсэлт өвчин юм. - 2021 оны 10 дугаар сард дельта өвчнөөр өвдөж, энэ оны нэгдүгээр сард дахин COVID-19-ээр өвчилсөн өвчтөнүүд байдаг. Энэ нь Омикрон байх өндөр магадлалтай. Энэ нь коньюнктивитээр өвчилж, улмаар толгой нь өвдөх, нусгайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Халдвар дамжих үүд хаалга нь ихэнхдээ нүд болдог хэмээн “ДНКОМ” молекул- генетикийн судалгааны төвийн захирал Андрей Исаев мэдэгдлээ. Өмнө нь Их Британийн эмч Нина Аслам нүд гэмтэх нь коронавирусын халдварын нэг шинж тэмдэг бөгөөд энэ нь "омикрон" омгийн онцлог юм. Мөн омикроны шинж тэмдэггүй явцтай халдварын үед ч коньюнктивит илрэх боломжтой гэж мэдэгдэж байжээ. “Российская газета” дижитал сониноос Туяа орчуулав.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?