ШИНЭЭР 517 ХҮНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЧ, ДӨРВӨН ИРГЭН НАС БАРЖЭЭ

2022-02-25  

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 517 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. Хагас сарын өмнө халдварын тохиолдлын тоо мянгаас дээш тоотой бүртгэгдэж байсан бол энэ тоо сүүлийн долоо хоногт тогтмол хагас мянга руу шилжээд байна. Шинээр илэрсэн халдвар бүгд дотоодынх бөгөөд 279 нь Улаанбаатар хотод, 238 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас халдварын хамгийн их буюу 64 тохиолдол Өмнөговь аймагт илэрчээ. Харин таван аймагт шинээр халдварын тохиолдол илрээгүй байна. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны дөрвөн хүн нас баржээ. Ингэснээр уг өвчнөөр 2095 хүн эндээд байна.  Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, халдварын улмаас 3105 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9 829 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Тэдгээрийн 818 нь хөнгөн, 2009 нь хүндэвтэр, 235 нь хүнд, 43 нь маш хүнд өвчилсөн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?