Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 77-гоор нэмэгдлээ. Үүнээс Улаанбаатар хотод 57, орон нутагт 20 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Орон нутгаас хамгийн их буюу таван тохиолдол Сэлэнгэ аймагт бүртгэгджээ. Харин 12 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 654 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 16 хүн нэн хүнд өвджээ. Харин биеийн байдал нь хөнгөн 167, хүндэвтэр 395, хүнд оноштой 76 хүн байгаа аж. Түүнчлэн хүн гэрийн хяналтад 2274 байна.
Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.
Эх сурвалж: Монцамэ