Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 30 тохиолдол батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 29 нь Улаанбаатар хотод, нэг нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Коронавируст халдвартай 165 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 12, жирэмсэн 3 хүн байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 609 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.
Эх сурвалж: МОНЦАМЭ