АНГЛИЧУУД ХЭНИЙГ Ч НУРААХАД БЭЛЭН. АНГЛИ: ОРОС ӨНӨӨДӨР ТОГЛОНО

2016-06-11  

Хойд хөршүүд маань Англичуудтай өнөө шөнө тоглоно. Англичууд энэ жилийн Еврод өнгөтэй байгаагаа харуулах цаг ирлээ. Олон жил азгүйтсэн тэднийг энэ жил бүтэлгүйдлээсээ сална гэж мэргэжилтнүүд хүлээж байна. Англичуудын хувьд Оросууд хэзээ ч зөөлөн боорцог байгаагүйг түүх гэрчилнэ. Английн баг Рууни тэргүүтэй ододтой бол, Оросын багт гялалзах од байхгүй. Сүүлийн 8 жил гадаад дасгалжуулагчаар удирдуулаад ч амжилт олоогүй тэд ЦСКА-ийн Слуцкийг шигшээгийн дасгалжуулагчаар томилж төгссөн. Слуцкийн хувьд багаа Еврод шалгаруулж чадсан амжилттай. Харин сорилтын сүүлийн хэдэн тоглолтод Оросын шигшээ тун тааруу тоглосон нь , мэргэжлийн шүүмжлэгч, судлаач, дэмжигчдийн хатуу ширүү шүүмжлэлд өртсөн. Тэр, түүний баг дотроо айдастай оролцож байна гэж хэлж болно. Англичуудын хувьд, сэргэлттэй байгаа гэж хэлж болох. Хэсгээ ямар ч төвөггүйгээр тэргүүлсэн. Хамгаалалт, довтолгоо аль аль нь жигдэрсэн. Хэний ч багийг нурааж чадах тийм л хүчтэй дээрээ Англичууд ирсэн. Өнөө шөнийн тоглолт энэ бүхнийг илчлэх болно гэж итгэж байна. 

 

Э.БАЛЖИННЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?