ШВЕЙЦАРИЙН БАГ ХЭЛСЭНДЭЭ ХҮРЛЭЭ

2016-06-12  

Бид Албаний багийг хожно гэж тэд тоглолтын өмнө хэлсэн. Бүх үзүүлэлтээрээ бид давуу. Манай гол тоглогчид бүгдээрээ европын лигид амжилттай тоглодог. Бидний туршлага арвин гэж хэлж байсан Швейцарьчууд 1:0 -ийн харьцаагаар Албаний багийг буулгаж, хожлын 3 оноогоо халаасаллаа. 

Тэд тоглолтыг итгэл төгс эхлүүлж, дөнгөж 5 дахь минутад Фабиан Чар эхний бөгөөд энэ тоглолтын цорын ганц гоолыг хийлээ. Фабиан Чарын 5 дахь минутад хийсэн гоол одоохондоо, Евро-2016-ийн хамгийн хурдан гоолоор тооцогдож байна. Энэ хэсгийг Францын баг тэргүүлэх нь ойлгомжтой боллоо. Тэд 2:1 харьцаагаар Румыныг буулгасан. Албани бол зүгээр л бэлэг. Швейцарьд бол хожигдохгүй нь тодорхой.

Харин Румын : Швейцарь хоёрын хэн хожсон нь хоёроор гарах болно гэдэг нь тодорхой болж байна. Яагаад гэвэл, Албани энэ "баян ходоод". Румыны хувьд амжилт нь буурч буй баг. Бусдыгаа уриалан дагуулах лидер тоглогчгүй. Тэгэхээр Францтай хамт дараагийн шатанд шалгарах тун магадлалтай баг бол Швейцарь гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

 

 

 

Ц.БАТЗАЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?