ЕВРО-2016. З ДАХЬ ӨДӨР: ХОРВАТ 1:0 ТУРК

2016-06-13  

Энэ жилийн аваргуудын лигийн цомыг авсан Реал Мадрид багийн тоглогчид Евро-2016-д амжилт үзүүлсээр. Реал Мадридын довтлогч Бэйлийн удирдсан Уэльсийн баг Словакийн багийг 2:1 харьцаагаар хожиж, хэсгээ тэргүүлсэн. Тэгвэл мөн л Реал Мадридын хагас хамгаалагч Модричийн гоолын ач тусаар Хорватын шигшээ баг 1:0 харьцаагаар Туркчуудыг буулгаж, мөн л хэсгээ тэргүүллээ. Өндрөөс бууж ирсэн бөмбөгийг тогтоолгүй шууд цохисон нь харьцааг 1:0 болгосон. Ур чадвар шаардсан гайхалтай цохилт.

Евро-2016-ийн чимэг болсон гоолын нэг гэж мэргэжилтнүүд үзэж эхэллээ. Хорватууд гоолдсоноос хойш, хоёрдугаар үед илэрхий давамгайлж эхэлсэн. Хаалганы шонг 2- ч удаа цохисон. Тэр бүр хаалганд орсон бол тооны харьцаа 3:0 ч болж болох байлаа. Туркийн хувьд үхлийн цохилт авсан гэж хэлж болно. Тэдний дараагийн учраа нар нь дэлхий болон европын аварга Испани болон европын шилдэг багийн нэг болох Чех юм. Маргааш Испани:Чехийн баг тоглоно. Тоглолтын эгзэгтэй мөчийг харуулсан бичлэгийг үзэцгээе.

 

Э.БАЛЖАА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?