Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан бямба гарагт эхэлнэ

2024-01-29  

Билгийн тооллын XVII жарны “Хилэнт Эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан сар шинийн цуврал барилдааны хуваарь гарчээ. Тэгвэл энэхүү цуврал нь ирэх сарын 3-нд залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаанаар эхэлнэ. Энэ жил улс, аймгийн цолтой ахмад бөхчүүдийн барилдааныг өнжихөөр шийдсэн байна.

Хоёрдугаар сарын 3: Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан /13:00 цагт/.

Хоёрдугаар сарын 4: Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /11:00 цагт/.

Хоёрдугаар сарын 5: Сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан /15:00 цагт/. Уг барилдаанд 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн 16 хүртэлх насныхан зодоглоно. 

Хоёрдугаар сарын 6: Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан /11:00 цагт/.

Хоёрдугаар сарын 7: Сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан /11:00 цагт/.

Хоёрдугаар сарын 8: Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа /13:00 цагт/.

Хоёрдугаар сарын 9: Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа /13:00 цагт/ тус тус болно.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн сар шинийн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, даян аварга Н.Батсуурь үзүүрлэж байлаа. Харин улсын аварга О.Хангай, заан М.Лхагвагэрэл нар их шөвөгт шалгарч байсан юм. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, -3…-5 ХЭМ: ХАРИН 25–26-НД ШИЛЖИХ ШӨНӨ ЦАС ОРЖ ШУУРНА
УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРААР Б.ТУНГАЛАГ, У.УРАНЧИМЭГ, Г.АРИУНБААТАР НАРТ АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ ХҮРТЭЭНЭ
ИРЭХ 10 ХОНОГТ ЦАГ АГААР: 24, 25-НД ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРЧ, 25, 26-НД ЦАС ОРЖ ШУУРНА
"МОНГОЛЧУУДЫН ЕРТӨНЦ: ИЛ ХААНТ УЛС БА ПЕРСИЙН УРЛАГ" ҮЗЭСГЭЛЭНГ ӨНӨӨДӨР "ЧИНГИС ХААН" МУЗЕЙД НЭЭНЭ
ӨВЛИЙН МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР 18:00 ЦАГТ ДУУСНА
ШУУРХАЙ: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ДУЛААН ХУРИМТЛУУРЫН ТЕХНОЛОГИЙГ ӨНӨӨДӨР ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛНА
ШУУРХАЙ: УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР ШӨНӨДӨӨ ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ӨДӨРТӨӨ -5…-7 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ТӨРИЙН ӨМЧИЙН 12 АХЛАХ СУРГУУЛЬ БАЙГУУЛНА
ЭНЭ ӨВӨЛ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 5 ХЭМЭЭР ХҮЙТЭН БАЙЖ, 330 СУМААС 290 НЬ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
ШУУРХАЙ: УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ӨДӨРТӨӨ 6–8 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?