НАТО-ГИЙН ШИНЭ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ БАТЛАВ

2024-06-27  

 Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн Зөвлөл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй Нидерландын Ерөнхий сайд Марк Рюттег эвслийн дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргаар батламжиллаа.

Нидерландын Ерөнхий сайдын албан тушаалаас огцрох гэж буй М.Рютте гурван сар амарсныхаа дараа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдсэн юм.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 2014 оноос хойш хашиж байгаа Йенс Столтенберг 2022 оны 10 дугаар сарын 1-нд ажлаа өгөх ёстой байсан боловч 2022 оны гуравдугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр эвслийн орнуудын удирдагчид түүний бүрэн эрхийн хугацааг есдүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргасан бөгөөд дараа нь дахин нэг жилээр сунгасан тул түүний бүрэн эрхийн хугацаа 2024 оны 10 дугаар сарын 1-нд дуусгавар болно.

 

Эх сурвалж: БРЮССЕЛЬ, 2024 оны зургаадугаар сарын 26 /AFP/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?