БӨӨР ШЭЭСНИЙ ДАМЖУУЛАХ ЗАМ, БЭЛЭГ ЭРХТНИЙ ТОГТОЛЦООНЫ ГАЖ ХӨГЖИЛ

2016-09-01  

Эрчүүдэд шээс бэлэг эрхтний тогтолцооны гаж хөгжлүүд байдаг.

Бөөр байхгүй, төрөлхийн жижиг бөөртэй, илүү бөөртэй, буруу байрласан, тах хэлбэртэй, тэгш бус хэмтэй бөөр, бөөрний усжилт, уйланхайтай, давсаг өмнөд ханагүй, шээлүүр ханагүй хавхлагагүй, бөөрнөөс гарах хэсэгт салаалсан, судасны буруу байрлалттай, тээхийн арьс нарийсалтай, төрөлхийн буугаагүй төмсөгтэй, шээсний замын сөөргөөтэй, төмсөгний хураагуур судасны өргөсөлтэй, үрийн сувгийн болон төмсөгний хальсны усжилт зэрэг гаж хөгжлийг бөөрний мэс заслын эмч нар мэс заслын аргаар эмчилдэг.

Шээс задгайрах

Шээсээ барьж тэвчихгүй гэнэт шээс хүрэх шинж юм. Шээс олшрох, шөнө олон шээдэг. Шалтгаан нь : тархи, нуруу нугасны гэмтэл, бөөр давсагны хагалгаа хийлгэсэн, түрүү булчирхайн томролт, архаг үрэвсэл, эмийн нөлөө, чихрийн шижин, таргалалт, цэвэршилт, ходоод гэдэсний хямрал, тамхи таталт зэргээс болдог.

Шээс задгайрах нь амьдралын чанарт их нөлөөлдөг. Сэтгэл санаа тавгүй болох, нийгмийн амьдралд оролцох идвэх буурах, ариун цэврийн өрөө бараадаж явах, бэлгийн амьдрал хязгаарлагдмал, эмчид үзүүлэх, эм хэрэглээний хэрэгцээ ихсэх, гэр бүлийн харилцаанд саад учирч, асаргаанд орох талтай.

Бөөрний мэс заслын, дотрын,мэдрэлийн хөгшчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай.

 

 

 ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?