Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маск өчигдөр буюу 9 сарын 22 өдөр шинэ загвар болох Model S Plaid загвараа танилцууллаа.
Энэхүү цахилгаан тэрэг нь нэг удаагийн цэнэглэлтээр 520 км явах боломжтой бөгөөд гурван хос мотортой, 1100 морины хүчин чадалтай, 60 майл/цаг хурдыг (100 км/цаг) 2 секундэд авах хүчтэй, дээд хурд 200 майл/цаг (320 км/цаг) юм байна.
Хурд хүчний хувьд өмнөх загвар болох MODEL S, MODEL X загваруудаасаа хурд хүчээрээ хоёр дахин илүү байх юм байна.
2021 оны сүүлээр худалдаанд гарах энэхүү машины үнэ 140,000 ам.доллараас эхлэх юм байна.
Б.Тулга