Англи даяар Европын Супер Лигийн маргаан өрнөсний эцэст Челси , түүнийг дагаад Манчестер Сити болон бусад багууд нь тус Лигээс албан ёсоор татгалзсанаа илэрхийллээ. Английн хөлбөмбөгийн Холбоо дээрх 6 багийн шийдвэрийг талархалтайгаар хүлээн авснаа өөрийн сайтдаа нийтэллээ. - Бүтэн зууныг алгасан бүтээсэн Английн Премьер Лигийг авч үлдлээ. Премьер Лиг бол хөлбөмбөгийн ариун Пирамид юм. Хөлбөмбөгийн багууд нэгдэж өөрсдөө Премьер Лигийг үүсгэсэн. Шударга өрсөлдөөн, тэгш нөхцөл, залуучуудын өсөн өндийх боломж тэнд л бий. Эздийн бүтээсэн энэхүү хөлбөмбөгийн Пирамидыг хадгалж хамгаалах нь хамгаас чухал байлаа. Английн Хөлбөмбөгийн Холбоо, Премьер Лигийн тэрбум тэрбумаар хэмжигдэх фанатуудын шахалтаар бид өөрсдийн бүтээсэн Хөлбөмбөгийн Пирамидыг авч үлдэж чадлаа. Премьер Лиг бол нэг юм уу, нэг хэсэг баг хувийн тоглолт хийх боломжгүй нэгдсэн тогтолцоотой. Түүнийхээ ч хүчинд тогтлоо. Бид хөлбөмбөгийн хөгжилд улам их хувь нэмэр оруулах ёстой. Шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийг Европын Супер Лигт нэгдэлгүйгээр хийх боломжтой. Энэ нь Аваргуудын Лигт ч мөн хамааралтай гэж Английн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Тревор Бирч мэдэгдлээ.