ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ “АГААР НЭГ” ПЛАТФОРМ

2021-08-12  

 

Хөгжлийн түнш байгууллагуудын агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг энэ оны 3-р сард анхдугаар хуралдаанаа цахимаар зохион байгуулсан билээ. Энэ хуралдааны үеэр БОАЖ-ын сайд, ОББҮХ-ны дарга Н.Уртнасан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч, Ажлын хэсгийн дарга Алекс Хайкенс болон холбогдох албаны хүмүүс оролцож НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн нэг үр дүн болох “Агаар нэг” мэдлэгийн менежментийн платформыг албан ёсоор нээсэн.
Энэхүү платформоор дамжуулан Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй хамгийн сүүлийн ажил, төсөл, судалгаа, тайлангын талаар цаг тухайд нь мэдээлэл авах боломжтой болж байгаа юм.
Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн Cан, UNDP in Mongolia, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, People in Need Mongolia, GGGI Mongolia болон бусад байгууллага хэдийн элсэж цаг үеийн мэдээлэл, ажлын тайлан, төслийн мэдээллээ хуваалцан үр дүнтэй хамтран ажиллаж эхлээд байна.
Цаашид энэхүү платформыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс хөгжүүлж мэдлэг, мэдээллийн дата сан болгохоор ажиллах юм. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн платформд нэгдэн ажлын тайлан, төслийн мэдээллээ хуваалцан эрүүл, аюулгүй орчныг бүтээхэд хамтран ажиллах боломж нээлттэй болж байгаа юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?