ХУУРАЙ, ГАНДУУ БҮС НУТГИЙН ЭКОСИСТЕМИЙН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2021-08-12  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужаг  хүлээн авч уулзан, Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөлд гарын үсэг зурж, албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү төсөл нь Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн санхүүжилтээр хэрэгжих, тус төслийг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн есөн суманд 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

Уг төсөл хэрэгжсэнээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалал болон менежментийг 1,19 сая га газарт хэрэгжүүлэх, ландшафтын 5,64 сая газарт сайн туршлага нэвтрүүлэх, 0,25 сая га газарт нөхөн сэргээлтийн ажлыг хийхээс гадна төсөл хэрэгжих газар нутгийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлыг 10,3 сая тонноор багасгах тооцооллыг төслийн багийнхан гаргаад байна. Ингэснээр зүүн аймгуудын иргэдийн амьдралын чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг болохоос гадна төслийн үр шимийг 25 мянга гаруй хүн шууд хүртэх юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?