2021 ОНД ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ, ГОВЬСҮМБЭР ГЭСЭН ЗУРГААН АЙМАГТ ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ХАМГААЛАЛТЫН ЗУРВАС БАЙГУУЛАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

2021-08-13  

Монгол орны цөлжилтийн төлөв байдлын үнэлгээг 5 жил тутамд нэг удаа хийдэг. Хамгийн сүүлд буюу тав дахь удаагийн үнэлгээг 2020 онд хийсэн байна. Тус судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь их, бага хэмжээгээр цөлжилт, доройтолд өртсөн байгаа нь өмнөх 1996 оныхтой харьцуулахад ихээр нэмэгдээгүй ч хээрийн бүс рүү түрж орсон байгааг тогтоосон. Иймээс цөлжилттэй тэмцэх, нөхөн сэргээж ажлыг эрчимжүүлээд байна.  2021 онд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр гэсэн зургаан аймагт хамгаалалтын зурвас байгуулах ажлыг хийж эхлүүлсэн. Мөн ондоо багтаан нийт 200 орчим га талбайд цөлжилттэй тэмцэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь доройтолд өртсөн судалгааг НҮБ-аас гаргаж Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш гэдгийг анхааруулж Улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталсан бөгөөд өнөөдрийг хүртэл 195 улс орон нэгдсэнээс  Монгол улс 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталж эхний 50 орны нэг болсон байдаг.

НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дагуу дэлхийн хуурай газрын дөрөвний нэг нь цөлжих аюултай тулгараад байна. Үүнд байгалийн хүчин зүйлээс гадна хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн талхагдал хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгааг сүүлийн үеийн судалгаа шинжилгээ харуулах болсон.  Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна.  Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2  хувиар бууруулахаар тусгасан байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?