БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН ХӨВСГӨЛ АЙМАГТ АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ҮЕЭРЭЭ ОЛОН ЖИЛ ҮР БҮТЭЭЛТЭЙ ХӨДӨЛМӨРЛӨЖ БУЙ АЛБАН ХААГЧДЫГ УРАМШУУЛЖ, ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИЙГ ГАРДУУЛАВ

2021-08-13  
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Хөвсгөл аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ олон жил, амжилттай, үр бүтээлтэй хөдөлмөрлөж буй албан хаагчдыг урамшуулж, төрийн дээд одон, медалийг гардууллаа.
Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, үнэ цэнийг сурталчлан таниулах, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсэд чин сэтгэл гарган, 20 гаруй жил ажиллаж байгаа Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Д.Энхтайванг Төрийн дээд шагнал "Алтан гадас” одонгоор, Байгаль хамгаалах болон санхүүгийн салбарын үйл ажиллагааг хослуулан, салбартаа тасралтгүй 20-иод жил ажиллаж байгаа хамгаалалтын захиргааны нягтлан бодогч Ш.Туяаг Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар тус, тус шагнаж, хөдөлмөр бүтээлийг үнэллээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?