АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГОЛ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМ ДАГУУ 31 БАЙРШИЛД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА

2021-08-13  

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, аялал жуулчлалын гол чиглэлд, зам дагуу түр буудаллах цэгүүд,  боловсон ариун цэврийн газар, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, хоолны газар бүхий үйлчилгээний цогцолборуудыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн хөгжлийн яам хамтран хэрэгжүүлж байгаа. 

Түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор нь A, B, C гэсэн гурван төрлийн ангилалтай байна. А ангиллын хувьд хоногт 10 мянгаас дээш тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу, Б ангилал нь 5-10 мянга хүртэл тээврийн хэрэгсэл зорчих,  С ангиллын хувьд 5000 хүртэлх тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу байрлах юм. Улсын хэмжээнд нийт 31 байршилд олон улсын жишиг стандартын дагуу байгуулахаар зураг, төсвийг боловсруулж, батлуулсан. Цогцолборуудыг байгуулах байршлын судалгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал болгосны дагуу Японы ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр хоёр яам болон, аймгуудын Засаг даргын тамгын газруудтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, 30 цэгийг эцэслэж тогтоод байна. Мөн тогтсон цэгүүдийг сум, аймгийн Иргэдийн төллөөгчдийн хурлаар тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг албажуулах ажлуудыг 2021 оны эхний улиралд зохион байгуулж, нийт 21 байршлын шийдвэрийг албажуулаад байгаа юм.

Ингээд 200 км тутамд үйлчилгээний цогцолбор, 100 км тутамд түр зогсоол байгуулах, ингэхдээ стандартыг нарийн баримтлана. Ижил төрлийн үйлчилгээ явуулахыг орон нутгаас хязгаарлаж эхнээсээ гэрээ хэлэлцээрээ гуравласан болон дөрвөн талт байдлаар шийдвэрлэх юм бол төсөлд орж ажиллах хувийн хэвшлүүдээ бодитоор дэмжих юм. Зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборыг байгуулах шалгаруулалтыг дээрх хоёр яамнаас хамтарсан тушаал гаргаж, ажлын удирдамжийг батлаад, Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн төлөөллийг оруулан хамтран зохион байгуулах байдлаар явуулахаар боллоо.  Түр буудаллах цэгт авто зогсоол, шатахуун түгээх станц, авто үйлчилгээний газар, машин угаалга, түргэн үйлчилгээний ресторан, зочид буудлын үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, худалдаа байхаас гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй байх юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?